“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”-ЫГ БАТАЛЛАА
“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”-ЫГ БАТАЛЛАА
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 4-р сарын 19-ний өдрийн тушаалаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ыг баталсан. Төсөл сонгон шалгаруулалтад жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн гэрчилгээ /тодорхойлолт/-тэй иргэн, аж ахуйн нэгж хамрагдана. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөл дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Төсөл нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдан зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралтаас бүрдэнэ. Төсөл хэрэгжүүлэгчийн мэдээлэлд: -Төслийн товч агуулга; – Иргэн, хуулийн этгээдийн нэр᠋; – Үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг, байршил, албан ёсны хаяг, төсөл хэрэгжих байршил; – Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх 30 хувиас доошгүй хөрөнгийн хэмжээ; – Үйлдвэрлэл, үйлчилгээ болон худалдах бүтээгдэхүүний нэр, төрөл; – Одоогийн эрхэлж байгаа бизнесийн талаарх мэдээлэл. Зээл олгох хэлбэр, хэмжээ: Зээлийг Арилжааны банкаар дамжуулах болон шууд сангаас олгоно. Банкаар дамжуулан зээл олгох тохиолдолд төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар нэг төслийн санхүүжүүлэх доод хэмжээ 300,000,000 төгрөг, дээд хэмжээ 1,000,000,000 төгрөг хүртэл, дэд хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 20,000,000 төгрөг, дээд хэмжээ 200,000,000 төгрөг хүртэл байна. Харин сангаас олгох тохиолдолд төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 20,000,000 төгрөг, дээд хэмжээ 300,000,000 төгрөг хүртэл байна. Эх сурвалж: Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл 2019, №14
2019-06-06

9

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01