ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАТАЛГААНЫ ДАГУУ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ, ТҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, АВЛАГА БАРАГДУУЛАХ ЖУРАМ-ыг БАТАЛЛАА
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАТАЛГААНЫ ДАГУУ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ, ТҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, АВЛАГА БАРАГДУУЛАХ ЖУРАМ-ыг БАТАЛЛАА
“Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээ, түүнд тавигдах шаардлага, авлага барагдуулах журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээний загвар”-ыг 2 дугаар хавсралт, “Засгийн газрын өрийн баталгааны авлага барагдуулах гэрээний загвар”-ыг 3 дугаар хавсралт, “Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагчийн төлөх шимтгэлийн дүнг тооцох аргачлал”-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсан байна. Энэ журмаар Засгийн газрын өрийн баталгаа гаргахад тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, баталгаажуулах, Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээ, түүнд тавигдах шаардлага, авлага барагдуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулсан байна. Засгийн газрын өрийн баталгааны холбогдолтой мэдээллийг олон нийтэд мэдээлэх, ил тод байдлыг хангах, тайлагнахдаа Өрийн удирдлагын тухай хууль болон Шилэн дансны тухай хуулийг мөрдлөг болгохоор хуульчилжээ. УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлт эс Эх сурвалж http://parliament.mn/
2022-04-29

8

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26