ЗАХИРГААНЫ ХУУЛЬД ТАВЬСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛ ХҮЛЭЭН АВАВ
ЗАХИРГААНЫ ХУУЛЬД ТАВЬСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛ ХҮЛЭЭН АВАВ
Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг УИХ-ын чуулганы энэ сарын 7-ны хуралдаанаар хэлэлцэж, хүлээн авлаа. Хуульд хориг тавих үндэслэлийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Гадаад харилцааны сайдын тушаал, харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь бүхэлдээ ямар ч ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарч байна. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар УИХ-ын хууль тогтоохоос бусад захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байдаг. УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийдлээр тодорхой салбар дахь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргах нь хуулийн дотоод зөрчилдөөн үүсгэж болзошгүй байгааг дурдлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, “Энэ хуульд Засгийн газрын эрх мэдлийг хэт тэлсэн гэж үзээд, манай намын зөвлөлөөс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зөв гэж үзсэн” хэмээв. Мөн зарим гишүүд, энэ хууль нь захиргааны байгууллагын эрхийг нэмж, хариуцлагыг нь хумьснаар, Засгийн газар, түүний харьяа байгууллагын шийдвэртэй холбоотой иргэний гомдлыг шүүх хэлэлцэхгүй болно гэдгийг тодотгож байв. Түүнчлэн төрийн өмчийн үйлдвэрийн газрын албан хаагчдын эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргахад, ажилчид нь шүүхэд гомдол гаргах эрхгүй болох зэрэг жишээг гишүүд хэлэлцлээ. Энэ нь иргэн хүн шударга шүүхээр эрхээ хамгаалуулах Үндсэн эрхийг зөрчиж байгааг гишүүд хэлж байлаа. Ийнхүү санал хураахад Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг гишүүдийн олонх хүлээж авах нь зүйтэй гэж үзжээ.
2019-06-12

3

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26