ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫГ ЦАХИМ БУГУЙВЧААР ХЭРЭГЖҮҮЛНЭ
ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫГ ЦАХИМ БУГУЙВЧААР ХЭРЭГЖҮҮЛНЭ
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авах арга хэмжээний талаар танилцаж, холбогдох тогтоолыг гаргалаа. Зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн этгээдийг оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, зөвхөн тогтоосон чиглэлээр зорчихоос бусад газарт зорчихыг хориглох зэрэг хэлбэрээр хэрэгжүүлнэ. Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх зардлын хувьд хорих ял оноосон этгээдэд зарцуулах зардлаас 2 дахин бага бөгөөд хэрэгт холбогдсон этгээдэд хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулсан хор уршгийг харгалзан заавал хорих ял оноож бусад гэмт хэрэгтэнтэй хоригдохгүй, хүний эрхийг хамгаалах сэтгэл зүйн дарамтад оруулахгүй байх, ял шийтгэл хүлээсэн ч нийгэм, хамт олны дунд ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх, нийгмийн байдал болон гэр бүлд учирч болох сөрөг нөлөөг багасгах, техникийн тусламжтайгаар тогтмол хяналтад байх, сурч боловсрох эрхээ эдлэх, давтан гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой юм байна. Тус ялыг Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хулгайлах, залилах, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших, эд хөрөнгө устгах, гэмтээх, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, хууль бусаар мод бэлтгэх, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих ” гэх мэт хөнгөн гэмт хэргийг үйлдсэн хүнд сонголттойгоор оногдуулах бөгөөд “ хүн амь, хүч хэрэглэж дээрэм хийх, хүчиндэх ” гэх мэт хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдэд хэрэглэхгүй юм байна. https://mojha.gov.mn/newmojha/?p=4165
2020-09-21

7

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26