ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН ТОГТМОЛ ШИНЭЧЛЭГДЭЖ, ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООСНООР ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨЛТ САЙЖИРНА
ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН ТОГТМОЛ ШИНЭЧЛЭГДЭЖ, ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООСНООР ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨЛТ САЙЖИРНА
Зээлдэгчийн зээлийн түүхийн мэдээлэл үнэн зөв байж, зээлийн үнэлгээ, зэрэглэл тогтооход шаардагдах бүх мэдээллийг бүрэн хэмжээгээр агуулсан, мэдээлэл тогтмол шинэчлэгдэж, цаг үеийн мэдээллээр баяжигдаж, үүнд суурилсан зээлдэгчийн үнэлгээ, зэрэглэл тогтоох онооны аргачлалыг хэрэглэж, зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдэж байгаа мэдээллийг зөв ашиглах, бодит байдалд нийцсэн, нэгдсэн онооны аргачлалаар зээлдэгчийн зэрэглэлийг тогтоох нь чухал юм. Иймд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд олон улсын жишиг, зарчмыг баримтлан Монголбанкнаас баталсан нөхцөл, шаардлагыг үндэслэн зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг тогтоох, мөн зээлийн мэдээллийг зөвхөн зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглах, энэ хуульд зааснаас өөр зорилгоор зээлийн мэдээллийг ашиглахыг хориглох зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Дээрх хууль батлагдсанаар иргэдийн санхүүгийн боловсрол дээшилж, өөрийн зээлийн оноогоо мэддэг, түүнийгээ сайжруулахын тулд хугацаандаа төлбөрөө төлдөг соёл төлөвшиж, бизнесийн болон санхүүгийн сайн төлөвлөлттэй болж, сахилга хариуцлага дээшлэх, түүнчлэн зээлдэгчийн зээлийн мэдээллийн санд алдаатай мэдээлэл орсон бол тухай бүр залруулах, бусад эрсдэлтэй үйлдлээс сэргийлэх боломжтой болж хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад ихээхэн ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025-08-14

9

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26