ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ
ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Зээлийн мэдээллийн санд 1.6 сая иргэн, 17 мянга гаруй аж ахуйн нэгжийн нийт 4.7 сая зээлийн мэдээллийн өгөгдөл хадгалагдаж байна. Энэхүү их өгөгдлийг үр ашигтай ашиглах, зээлдэгчдийн зээлжих чадварыг тоон мэдээлэлд үндэслэн үнэлэх боломжийг одоогийн үйлчилж буй хуулиар бүрэн зохицуулагдаагүй байгааг төсөл санаачлагч танилцуулгадаа онцоллоо. Хуулийн төсөлд зээлдэгчийн зээлжих чадварыг тогтоох нэгдсэн онооны аргачлал, журам батлахаар шинэ зохицуулалт тусгаж, зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд зургаан жилээр тусгах зохицуулалтыг зургаа хүртэлх болгож өөрчилсөн. Хуулийн төсөл батлагдсанаар банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, зээлийн хүүг 2-4 хүртэлх нэгж хувиар бууруулж, зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана. Мөн зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас гадна оноонд суурилсан, уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх, барьцаа хөрөнгийн шаардлагыг 10 хувиар бууруулах, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх зэрэг санхүү, эдийн засгийн таатай нөхцөлүүдийг бүрдүүлнэ хэмээн төсөл санаачлагч үзэж байгаагаа дурдав. Ийнхүү Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, хариултыг ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.
2025-04-14

8

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26