ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИАР МОНГОЛ УЛСАД ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ БОЛОН ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОВ
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИАР МОНГОЛ УЛСАД ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ БОЛОН ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОВ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн баталсан. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг бүрэн хориглолоо. Мөн олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулсан бол Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохоор боллоо. Энэхүү гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлав. Онцгой албан татварын тухай хуулиар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид онцгой албан татвар ногдуулахтай холбоотой зохицуулалтыг болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулиудын холбогдох зохицуулалтыг Монгол Улсад энэ төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглосонтой холбогдуулан хүчингүй болголоо. Хуулиудын дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар хэрэгжихээр баталсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025-08-14

10

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26