ИНЕГ, АНУ-ЫН ХОЛБООНЫ НИСЭХИЙН ЗАХИРГАА ХАМТАРСАН ЭРМЭЛЗЛИЙН БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
ИНЕГ, АНУ-ЫН ХОЛБООНЫ НИСЭХИЙН ЗАХИРГАА ХАМТАРСАН ЭРМЭЛЗЛИЙН БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, АНУ-ын Тээврийн Аюулгүй Байдлын Агентлагийн Орлогч Дарга Холли Канэвари /Holly E.Canevari/ нар уулзан, хамтарсан эрмэлзлийн бичигт гарын үсэг зурав. Энэхүү бичиг нь Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлыг сайжруулах, боловсон хүчний мэдлэг ур чадварыг нэмэх, түүнчлэн АНУ руу шууд нислэг эхлүүлэх зорилготой юм. Мөн Монгол Улсын нисэхийн салбарт шинэ боломжийг нээж, АНУ-ын нисэхийн аюулгүй байдлын өндөр стандартуудыг нутагшуулахад томоохон түлхэц болно. Талууд богино хугацаанд шууд нислэгийг эхлүүлэхийн тулд шаардлагатай бэлтгэл хангахад, цаашид олон улсын нислэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран хамтран ажилласнаар нисэхийн аюулгүй байдлын үзлэгийн дүрэм журам, стандартыг АНУ-ын Холбооны Нисэхийн захиргааны шаардлагад нийцүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно. Монгол Улс, АНУ хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн яриа хэлэлцээрийн хүрээнд хийж буй энэ алхам нь хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах чухал ач холбогдолтой. Шууд нислэг эхлүүлэхэд хоёр талын эрмэлзэл нь стратегийн хамтын ажиллагааны нэг чухал хэсэг болж, эдийн засаг, аялал жуулчлал, соёлын солилцоог нэмэхэд хувь нэмэр оруулахыг ИНЕГ-аас мэдээлжээ.
2024-07-29

13

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01