Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын тухай
Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын тухай
Барилга, Хот Байгуулалтын яамнаас “ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРАМ”-ыг баталсан бөгөөд энэхүү журмын 8.3-т түрээсийн орон сууцны үйл ажиллагааг зохицуулах нарийвчлагдсан журмыг Төрийн орон сууцны корпораци батлана гэж заасны дагуу Төрийн орон сууцны корпорациас “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг боловсруулж батлаад байна. Улаанбаатар хотод “Буянт-Ухаа2 хороолол”-д Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2016 оны 3 дугаар сарын 21-нээс 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ТОСК-дээр хүлээн авч бүртгэлийн ажиллагаа явагдана. “Буянт-Ухаа2 хороолол”-д Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давж байгаа тул журмын шаардлага хангасан иргэдийн дунд харъяалах ангиллалд дүйцүүлэн сугалаагаар шалгаруулах ажлыг зохион байгуулна. Бүртгэлийн ажиллагаа бүрэн дуусаж нягтлан шалгах ажиллагаа явагдсаны дараа сугалаа зохион байгуулах өдрийн товыг олон нийтэд зарлана.
2016-03-25

7

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26