ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ӨӨРЧЛӨЛТӨӨС
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ӨӨРЧЛӨЛТӨӨС
Бид урьд нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2018-02-02-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67.1 “Нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч дараах ажиллагааг явуулна: 67.1.5“хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах.”, мөн хуулийн 118.5 “…Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14.1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчсөн байна” гэж дүгнээд, дээрх заалтуудыг 2018 оны 02 сарын 02-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн талаар мэдээлж байсан билээ. Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн аваад 2018-04-12-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталж, дээрх хуульд өөрчлөлт оруулсан байна. Энэхүү өөрчлөлтөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.5 дах хэсгийн “Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, шийдвэр” гэснийг “Шийдвэр” гэж өөрчилж, мөн хуулийн 67.1.5 дахь заалтыг хүчингүй болгосон байна.
2018-05-07

6

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26