ИРГЭНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХИЙГ ОНЛАЙНААР ЗАХИАЛДАГ БОЛЛОО
ИРГЭНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХИЙГ ОНЛАЙНААР ЗАХИАЛДАГ БОЛЛОО
Улсын бүртгэлийн багц хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд улсын бүртгэлийн үйлчилгээний талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах, шат дамжлагыг багасгах, төвлөрлийг сааруулах зорилгоор улсын бүртгэлийн зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттай эхлүүлж байгаагийн нэг нь иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд дахин авах хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах үйлчилгээ юм. Иргэний үнэмлэхээ дахин авах иргэд улсын бүртгэлийн цахим систем болох www.burtgel.mn сайтаар орж захиалах боломжтой болсон байна. Харин анх удаа авах болон 25, 45 насны хугацааны сунгалтыг онлайнаар захиалах боломжгүй. Эдгээр тохиолдлуудад хурууны хээг дахин авах учраас заавал улсын бүртгэлийн байгууллагад биечлэн хандана. Цахим бүртгэлээр иргэний үнэмлэхээ нийслэл хот, дүүргээс захиалсан тохиолдолд ажлын 3-5 хоногт, орон нутаг, сумаас захиалсан тохиолдолд ажлын 10 хоногт багтаж гарах бөгөөд үнэмлэхээ авахдаа өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харьяаллын дагуу очиж авна.
2019-04-23

12

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01