ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ БАРЬЦААЛАХ НЬ ЗӨРЧИЛ МӨН ҮҮ?
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ БАРЬЦААЛАХ НЬ ЗӨРЧИЛ МӨН ҮҮ?
Монгол Улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт бөгөөд улсын бүртгэл, төрөлжсөн бүртгэлийн мэдээллийн санд нэвтрэх таны гол түлхүүр болох учиртай. 2018 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн Улсын бүртгэлийн багц хууль батлагдаж, мөн оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “ Монгол Улсын иргэний үнэмлэх нь Монгол Улсын иргэнийг гэрчлэх бичиг баримт байх бөгөөд түүнийг авах хүртэл 16-аас доош насны иргэний хувьд регистрийн дугаартай төрсний гэрчилгээ байна ” гэж заасан. Мөн зүйлийн 6.5-т “ Иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, зориуд гэмтээх, хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглоно ” гэж заажээ. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “ Үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримт нь гадаад улсад Монгол Улсын иргэнийг гэрчлэх баримт бичиг болно ” гэжээ. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын 396 дугаар тогтоолоор Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрмийг баталсан. Уг дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Иргэн нь иргэний үнэмлэхийг гэмтээх, бусдад барьцаалуулах, хууль тогтоомжид зааснаас бусад этгээд бусдын үнэмлэхийг төвлөрүүлэн хадгалах, барьцаалж авах, гэмтээх, ашиглахыг хориглоно” гэж заасан. Түүнчлэн, тус зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар гээгдсэн иргэний үнэмлэхийг олсон хүн түүнийг 72 цагийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс, тасагт мэдэгдэж, хүлээлгэн өгнө. Улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, илэрсэн зөрчлийг арилгах, бүртгэлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын байцаагч чиг үүргийнхээ хүрээнд хяналт тавьж ажилладаг. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан 12 төрлийн зөрчлийг хянан шийдвэрлэж, хууль зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулдаг. Тухайлбал, Иргэний улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн зөрчил бүртгүүлсэн, хуулиар тогтоосон хугацаа зөрчсөн, Иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй, иргэний үнэмлэх, гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан бол зөрчилд тооцдог. Түүнчлэн, нөхөрлөлийн тухай хууль, хоршооны тухай хууль, төрийн бус байгууллагын тухай хуулиар тогтоосон журам, мөн тамга, тэмдэг хэрэглэх, үйлдвэрлэх, ашиглах, хадгалах журмыг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцож, шийтгэл оногдуулдаг. https://burtgel.gov.mn/post/43902
2020-05-11

8

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26