“КОЙКА”-ГИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ 7 САЯ АМ ДОЛЛАРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
“КОЙКА”-ГИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ 7 САЯ АМ ДОЛЛАРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
БНСУ-ын “Койка” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар 2020 онд хэрэгжүүлэх төсөлд “Монгол Улсын Шүүхийн шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төсөл” шалгарч, судалгааны баг 2020 оны 1 дүгээр улиралд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байсан боловч Дэлхий нийтэд тархаад байгаа “Ковид-19” цар тахлаас үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан билээ. “Койка”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Жу Хэйн-Нан, орлогч дарга Су Бу-Ён нар тус хүрээлэнд зочилж “Ковид 19” цар тахал бүрэн намдаагүй байгаа хэдий ч нийт 7 сая ам доллар буюу 19 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2020-2023 онд хэрэгжих Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бодист хийх шинжилгээний лаборатори, Дижитал шинжилгээний лаборатори, Бичиг баримт болон мөр судлалын лабораторийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинжээч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах ажлаа эхлүүлэх болсныг мэдэгдсэн. Түүнчлэн лабораториудын засвар, тохижилтын ажил, тоног, төхөөрөмж нийлүүлэлт, хор судлал, мансууруулах бодис, ДНХ, дижитал, бичиг баримт, сэтгэл судлал, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, зам тээврийн осол болон шүүх эмнэлэг зэрэг чиглэлээр албан хаагчдыг БНСУ-д сургалтад хамруулах мөн БНСУ-аас улсаас мэргэжилтэн урьж сургалт зохион байгуулахаар болжээ.
2020-09-28

7

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01