ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
КОМПАНИУД ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛД ХАМРАГДАНА
КОМПАНИУД ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛД ХАМРАГДАНА
Монгол Улсын Их хурлаас 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Компанийн тухай хууль, Компанийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ. Компанийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд: · 2011 оны Компанийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн компани дүрмээ шинэ хуульд нийцүүлэн өөрчилж 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ · 2011 онд батлагдсан Компанийн тухай хуульд нийцүүлэн дүрмээ өөрчлөөгүй тохиолдолд тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь дүрмээ шинэ хуульд нийцүүлэн өөрчлөхийг шаардах, энэ талаар шийдвэр гаргуулахаар шүүхэд хандах эрхтэй · Компани нь шинэ хуульд нийцүүлэн дүрэмдээ оруулсан нэмэлт өөрчлөлтийг, эсхүл шинээр найруулсан дүрмийг улсын бүртгэлд бүртгэхэд хураамж төлөхгүй байхаар тус тус заажээ. Иймд 2011 онд батлагдсан компанийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүсгэн байгуулагдсан компаниуд дүрмээ энэ хуульд нийцүүлэн шинэчлэн найруулж, 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэхийг зөвлөж байна. “МОНГОЛ ӨМГӨӨЛӨГЧ” ХУУЛЬ ЗҮЙН ФИРМ
2011-11-05
14
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭВ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
СУУРЬ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХОД БАРИМТЛАХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТОГТООЛОО
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01