КОНЦЕССЫН ТӨСӨЛ ДЭЭР ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ҮНДЭСЛЭЛ
КОНЦЕССЫН ТӨСӨЛ ДЭЭР ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ҮНДЭСЛЭЛ
Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт шууд гэрээ байгуулах үндэслэлийг зааж өгсөн байна. Үүнд: 1.Уралдаант шалгаруулалт явуулах нь үндэсний аюулгүй байдалд харшилна гэж үзсэн; 2.Концессыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа; 3.Уралдаант шалгаруулалт зарласан боловч санал ирээгүй, эсхүл шаардлагад нийцсэн санал ирээгүй бөгөөд уралдаант шалгаруулалт дахин зарласан ч шаардлагатай хугацаанд санал ирэх магадлал бага гэж эрх бүхий этгээд үзсэн; 4. Концессын зүйлийг Концессын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу бусад этгээдэд шилжүүлсэн. Ийнхүү шууд гэрээ байгуулах нөхцөл үүссэн тохиолдолд хуульд зааснаар шууд гэрээ байгуулах дүгнэлтийг эрх бүхий этгээд гаргадаг бөгөөд үүнийгээ Засгийн газарт хүргүүлдэг. Засгийн газар ийнхүү хүргүүлсэн дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулах зөвшөөрлийг эрх бүхий этгээдэд олгодог байна.
2016-01-21

9

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26