МОНГОЛБАНК МӨНГӨН ТЭМДЭГТИЙН АППЛИКЭЙШН НЭВТРҮҮЛЖЭЭ
МОНГОЛБАНК МӨНГӨН ТЭМДЭГТИЙН АППЛИКЭЙШН НЭВТРҮҮЛЖЭЭ
Монголбанкнаас үндэсний мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх, иргэд олон нийт, хүүхэд залууст энэ талаарх ойлголт, мэдээллийг өгөх зорилгоор ухаалаг гар утасны аппликэйшнийг хэрэглээнд шинээр нэвтрүүлжээ. Мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын элементүүдийн талаарх танин мэдэхүйн сонирхолтой мэдээллүүдийг багтаасан Монгол, Англи хэлний хувилбар бүхий хэрэглэхэд хялбар тус аппликейшнийг iOS болон Android үйлдлийн системээс татаж авах боломжтой бөгөөд сурах, бодит талбар дээр ажиллах, олсон мэдлэгээ шалгах гэсэн үндсэн 3 хэсэгтэйгээр бүтээжээ. Танин мэдэхүйн энэхүү аппликэйшнийг ашиглахдаа гар утсаа тал бүр тийш хазайлгах, гэрлийн эсрэг дээш, доош хөдөлгөх зэргээр дэлгэцэн дээрх хэт ягаан туяаны гэрлийн тусламжтайгаар хамгаалалтын элементүүдийг сонирхолтой байдлаар харах, таньж мэдэх, суралцах боломжтой юм байна. Монголбанк сүүлийн жилүүдэд мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэгдэхээс сэргийлж, хамгаалалтын элементүүдийг нь технологийн өндөр түвшинд сайжруулан шинэчилсэн тул иргэд олон нийтийг энэ талын мэдээллээр хангах, мөнгөн тэмдэгтийг хуурамчаас ялгахад нь туслах зорилгоор тус аппликэйшнийг хөгжүүлж, хэрэглээнд ийнхүү нэвтрүүлсэн байна. Монгол банк энэхүү аппликэйшныг мөнгөн тэмдэгтийн хуурамч, жинхэнэ эсэхийг тодорхойлохгүй бөгөөд зөвхөн хамгаалалтын элементүүдийг таних, шалгахад туслах мэдээллийг агуулсан болохыг анхааруулсан байна.
2023-02-17

6

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.08.21/-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, Ц.Мөнхбат, Х.Жангабыл нараас Эдийн засгий …
2026-08-28
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.08.24/-ны өдөр Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Цахим хөгжил, инновац, хари …
2026-08-28
2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах нар Япо …
2026-08-21
Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг бат …
2026-08-21
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13