Монголын Хуульчдын холбооны гурав дахь ерөнхийлөгчөөр Ж.Хунан сонгогдлоо.
Монголын Хуульчдын холбооны гурав дахь ерөнхийлөгчөөр Ж.Хунан сонгогдлоо.
Монголын Хуульчдын холбооны гуравдугаар их хурал 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн х уралд шүүгчдийн төлөөллөөс 107, прокурорын төлөөллөөс 107, өмгөөлөгчдийн төлөөллөөс 213, бусад хуульчдын төлөөллөөс 107 төлөөлөгч нийт 534 төлөөлөгч их хурлын төлөөлөгчөөр сонгогдсоноос 468 төлөөлөгч оролцсон байна. Хуульчдын холбооны х ур лыг нээж Ерөнхийлөгч Б.Гүнбилэг үг хэлсэн бөгөөд хурлын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон, Ерөнхий сайдын зөвлөх Б.Мөнхжин, Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр, Хууль сахиулах ын их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн захирал Д.Батбилэг нар оролц лоо. И х хурлаар Хуульчдын холбооны Зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлц эж, ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаандаа хийж гүйцэтгэсэ н ажлын талаарх мэдээллээ танилцуулсан байна. Мөн хурлаар Хуульчдын холбооны дүрэм болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлц үүл э н , хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дийлэнх олонхын саналаар батлалаа. Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид хуульч Пэлжидийн Амаржаргал, Пүрэвжавын Эрдэнэбат, Гомбосүрэнгийн Нацагдорж, Батсүхийн Баярсайхан, Дэлэгийн Түвшинтамир, Жаргалсайханы Хунан нар нэрээ дэвшүүл ж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Ингээд с анал хураалтын дүнгээр нэр дэвшигч П.Амаржаргал 190, Ж.Хунан 176, П.Эрдэнэбат 56, Г.Нацагдорж 25, Д.Түвшинтамир 20 санал авч, нэр дэвшигчдийн хэн нь ч дийлэнх олонхын санал авч чадаагүй тул хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч буюу П.Амаржаргал, Ж.Хунан нарын дунд дахин санал хураалт явуулсан. Санал хураалтад нийт 438 төлөөлөгч оролцсноос Ж.Хунан 223 санал (50.9%)-аар Хуульчдын холбооны гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
2017-11-01

12

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26