Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хэрэгжих төслүүд
Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хэрэгжих төслүүд
Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Монгол Улсын Их Хураас 2016 оны 09 дүгээр сарын 09-нйи өдөр 45 дугаар тогтоолоор Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан байна. Энэхүү хөтөлбөр нь үндсэн 5 бодлогын хүрээнд хийгдэх ажлуудыг тусгасан байна. Үүнд: 1/ Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого; 2/ Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого; 3/ Нийгмийн бодлого; 4/ Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого; 5/ Засаглалын бодлого Мөн тус хөтөлбөрт хэд хэдэн салбар, чиглэлээр хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүрээнд: -“ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндэсний хөтөлбөр, -“ҮЙЛДВЭРЖИЛТИЙН 21:100” хөтөлбөр, -“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” хөтөлбөр, -“МАХ, СҮҮНИЙ АНХДУГААР АЯН”-ыг шинээр эхлүүлж, -“АТРЫН-III АЯН”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх Мал аж ахуйн чиглэлээр: -“МОНГОЛ МАЛ” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх -“ТӨРӨӨС МАЛЧДЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО”, -“МОНГОЛ МАЛЧИН”, -“МАЛЖУУЛАХ” Барилга, хот байгуулалтын чиглэлээр: -“ХЯМД ӨРТӨГТЭЙ ОРОН СУУЦ” үндэсний хөтөлбөр Эрүүл мэндийн чиглэлээр: -Элэгний С Вирусын голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварт тархалтыг таслан зогсоох, “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөр -Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр “ЭХ, ХҮҮХЭД, НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ийг боловсруулж, хэрэгжүүлэх. Боловсролын чиглэлээр: -“ХҮҮХЭД БҮР ЦЭЦЭРЛЭГТ” хөтөлбөр -“БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ”-ын хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж, татварын бодлогоор дэмжих Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр: -“ЦАЛИНТАЙ ЭЭЖ” хөтөлбөр хэрэгжүүлэх Байгаль, хүний эрүүл мэндэд ээлтэй ногоон хөгжлийн чиглэлээр: -“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ” хөтөлбөр Гадаад харилцааны салбарын хүрээнд: -“МОНГОЛ ЭКСПОРТ” хөтөлбөр
2016-09-29

8

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26