Монгол У лсын З асгийн Г аз ар 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр У лаанбаатар Х отын Т өв Ц эвэрлэх Б айгууламжийн Л агийн талаар авах зарим арга хэмжээний тухай 73 дугаар тогтоол баталсан байна. Тус тогтоолоор “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх” арга хэмжээний хүрээнд хийх бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээг туршлага, чадавх бүхий хуулийн этгээдтэй байгуулж, тоног төхөөрөмж суурилуулах, лаг боловсруулах ажлыг 2018 оны I улиралд багтаан эхлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд , Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах зорилгоор шаардлагатай үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгож, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө хэрэгжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарт тус тус даалгас ан байна.