ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫГ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧМЫГ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦЭЦ ҮЗЛЭЭ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫГ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧМЫГ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦЭЦ ҮЗЛЭЭ
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр болсон их суудлын хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02, 2015 оны 01, 2016 оны 01 дүгээр тогтоолоор тус тус хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг Улсын Их Хурал агуулгаар нь дахин сэргээн баталсан эсэх маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж дүүрэг тус бүр нэг шүүхтэй байхаар өөрчлөн найруулсан боловч Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн “Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэж, мөн “Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж хоёр дүүргийн дунд нэг анхан шатны шүүхийг байгуулан хуульчилсан нь дээр дурдсан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэж Үндсэн хуулийн цэцээс 01 дүгээр тогтоолыг гаргалаа. Мөн Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор удаа дараа хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээснээрээ Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль дээдлэх” зарчмыг зөрчиж байгааг уг шийдвэртээ дурдсан байна. /
2018-02-01
7
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНААР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТМЕНТ МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫ МЭДЭГДЛИЙГ НИЙТЭЛЖЭЭ
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ НИЙТЛЭГ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26