МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 4 ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 4 ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйл, 27 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлд Анхдугаар чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх асуудалд Байнгын хорооны харьяанд түүний эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах үүрэг бүхий дэд хороог байгуулахыг заасан байдаг. Үүний дагуу Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын зарим дэд хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоолыг батлав. Уг тогтоолоор Тогтвортой хөгжлийн зорилгын, Төсвийн зарлагын хяналтын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Хүний эрхийн дэд хороог байгуулсан юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд- Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнд- Төсвийн зарлагын хяналтын, Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд- Хүний эрхийн, Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог тус тус байгуулсан ба анхдугаар хуралдаанаар дэд хорооны даргыг сонгох юм. Дэд хороо дараах асуудлыг эрхэлнэ. Үүнд,  Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг,  Төсвийн зарлагын хяналтын дэд хороо улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг,  Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг,  Хүний эрхийн дэд хороо хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын бодлогын асуудлыг тус тус эрхлэн ажиллана.
2024-07-22

10

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01