МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН НУУЦАД ХАМААРАХ МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТАД ЗААЛТ НЭМЭГДСЭН БАЙНА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН НУУЦАД ХАМААРАХ МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТАД ЗААЛТ НЭМЭГДСЭН БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 220 дугаар “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” тогтоолоор “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 247 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-ын “щ/ Тагнуулын байгууллага, Төрийн тусгай хамгаалалтын газар” хэсэгт дор дурдсан агуулгатай 57-60 дахь заалт нэмсэн байна. Үүнд: № Төрийн нууцад хамаарах мэдээлэл Нууцын зэрэглэл Нууцлах хугацаа (жилээр) Онц чухал нууц Маш нууц 57. Төрийн тусгай хамгаалалтын газрын төсөв, тэдгээрийн гүйцэтгэлийн тайлан, холбогдох мэдээлэл + 20 58. Төрийн тусгай хамгаалалтын газрын хэтийн төлөвлөгөө, стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, тэдгээрийн биелэлт, холбогдох баримт бичиг + 20 59. Төрийн тусгай хамгаалалтын газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан + 20 60. Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа радио долгионы давтамжийн хуваарилалт, холбогдох баримт бичиг + 20
2020-06-22

3

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26