МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд (2025.04.30) Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр өргөн барилаа. “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тодорхойлсон “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн бодлогын 4 тэргүүлэх чиглэлийг үргэлжлүүлэхээр уг төслийг боловсруулжээ. Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцсэн “Эдийн засгийн эрх чөлөөг цогцлоох”-ыг зорьж, төсвийн зардлыг реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлэх бөгөөд тус реформууд нь ядуурлыг бууруулахад чиглэгдэнэ гэдгийг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр онцоллоо. Тус төлөвлөгөөнд: Нэг. Бүсчилсэн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд эдийн засгийн эрх чөлөөг бүсийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлнэ. Хоёр. Хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг хөгжүүлнэ. Гурав. Эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн бизнесийн орчны реформ ба чөлөөт эдийн засгийг цогцлооно. Дөрөв. Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хиймэл оюуныг төрийн бүх шатанд нэвтрүүлж, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгоно гэж тусгасан байна. Дээрх дөрвөн бодлогын тэргүүлэх чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хадгалж, 1 хүнд ногдох ДНБ-ийг 8,090 ам.долларт хүргэж, ядуурлын түвшнийг 5 хувиар бууруулна гэж тооцжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлжээ.
2025-05-08

32

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01