МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛСЭН ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛСЭН ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН
Төслийн нэгдүгээр бүлэг: 1.1. “Сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох” гэснийг санал өгсөн иргэдийн 75% нь, “Тухайн жилийн улсын төсвийн төсөлд зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох” гэснийг 72% нь, 1.3. “Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргах эрхийг нарийвчлах” гэснийг 68.1% нь, 1.4. “Төрийн хяналтын байгууллагын тухай” гэснийг 69.2% нь, 1.5. “Хянан шалгах түр хороо байгуулж болох тухай Үндсэн хуульд нэмж тусгах” гэснийг 68.5% нь, 1.6. “Ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох” гэснийг 70.9% нь, 1.7. “Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батлах” гэснийг 66.1% нь дэмжсэн. Төслийн хоёрдугаар бүлэг: 2.1. “Монгол улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах” гэснийг 53.4% нь, 2.2. “Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хасах” гэснийг 50.7% нь дэмжсэн. Төслийн гуравдугаар бүлэг: 3.1. “Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах” гэснийг 60.5% нь, 3.2. “Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх (Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах)” гэснийг 64.8% нь, 3.3. “Засгийн газрын үндсэн чиг үүргийн таван яамыг Үндсэн хуульд нэрлэн заах, Ерөнхий сайд долоо хүртэл яамыг нэмж байгуулах саналыг Улсын Их Хуралд оруулах” гэснийг 59.4% нь дэмжсэн. Төслийн дөрөвдүгээр бүлэг: 4.1. “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх” гэснийг 78.2% нь, 4.2. “Төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрхзүйн үндсийг хуулиар тогтоох” гэснийг 77.6 % нь, 4.3. “Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох” гэснийг 75.5% нь дэмжсэн. Төслийн тавдугаар бүлэг: 5.1.1 “Шүүхийн ерөнхий зөвлөл арван нэгэн гишүүнээс бүрдэхээр Үндсэн хуульд заах” гэснийг 71.6% нь, 5.2. “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосныг Ерөнхийлөгч батламжлах” гэснийг 71.4% нь, 5.3. “Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, Монгол Улсын гучин нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилох” гэснийг 69.9% нь дэмжсэн. Төслийн зургаадугаар бүлэг: 6.1. “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг, захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод /орон нутгийн харьяалалтай/, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороод, хот нь хороонд хуваагдахаар Үндсэн хуульд бэхжүүлэх” гэснийг 65.9% нь, 6.2.“Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга шууд томилох” гэснийг 53.3% нь дэмжсэн байна.
2017-12-14

6

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01