МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ ИЛТГЭЛИЙГ АНХ УДАА УЛСЫН ИХ ХУРЛААР ХЭЛЭЛЦЭНЭ
МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ ИЛТГЭЛИЙГ АНХ УДАА УЛСЫН ИХ ХУРЛААР ХЭЛЭЛЦЭНЭ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар М онгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний комиссын 18 дахь илтгэлийг хэлэлцэж танилцууллаа. Хүний эрхийн Үндэсний комисс тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлдэг. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг “Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын талаарх бодлого, түүний хэрэгжилт”, Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал”, “Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал”, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал” гэсэн үндсэн 6 сэдвийн хүрээнд боловсруулжээ. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний комиссын 18 дахь илтгэлийг УИХ-аар хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь дэмжжээ.
2019-05-13

6

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.08.21/-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, Ц.Мөнхбат, Х.Жангабыл нараас Эдийн засгий …
2026-08-28
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.08.24/-ны өдөр Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Цахим хөгжил, инновац, хари …
2026-08-28
2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах нар Япо …
2026-08-21
Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг бат …
2026-08-21
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13