Монгол Улс “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг батламжилсан жуух бичгийг гардуулав
Монгол Улс “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг батламжилсан жуух бичгийг гардуулав
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас зохион байгуулж буй өндөр түвшний арга хэмжээнд оролцож, батламж жуух бичиг гардууллаа. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд болж буй арга хэмжээний үеэр “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг нийт 31 улс орон батламжилсан бөгөөд тэдгээрийн нэг нь Монгол Улс байв. Одоогийн байдлаар “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг нийт 60 улс батламжлаад байгаа бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хэлснээр энэ оны эцэс гэхэд батламжилж дуусан, хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Уг хэлэлцээрийг хүлэмжийн хийгээр дэлхийд тэргүүлдэг Бразил, Мексик, Аргентин тэргүүтэй улс орнууд батлаад байгаа. Хэлэлцээрийг баталсан улс орнууд эрс нэмэгдэж буй дэлхийн дулаарлыг жилд дунджаар хоёроос доош хэмд барихыг зорьжээ.
2016-09-22

9

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26