МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ПРАКТИК СУРГАЛТЫН ТӨВ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН “МОНГОЛ ӨМГӨӨЛӨГЧ” ХХН ХАМТРАН “ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРТ АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ПРАКТИК СУРГАЛТЫН ТӨВ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН “МОНГОЛ ӨМГӨӨЛӨГЧ” ХХН ХАМТРАН “ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРТ АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хэлэлцүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд зохион байгуулсан бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа үг хэлж нээснээр хэлэлцүүлгийг эхлүүлж, зочдоор Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Г.Эрдэнэбулган, Монголын Клиникүүдийн холбооны тэргүүн Н.Туяа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Азбаяр, УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Сургалтын албаны дарга, ахлах прокурор О.Алтангэрэл, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Нийслэлийн зөвлөлийн дарга Т.Энхбаяр, Өмгөөллийн “Монгол Өмгөөлөгч” ХХН-ийн партнер Т.Энхбулгантамир, Монголын залуучуудын эвслийн ерөнхий захирал Т.Амарзаяа, “Бүтээлч тархи сэтгэл судлалын хүрээлэн” ТББ-ын тэргүүн, сэтгэл зүйч Г.Баярмаа нар оролцлоо. Хэлэлцүүлгээр хууль тогтоомжид мэргэжлийн ур чадварын талаар хуульчилсан байдал, онцлог, Хуульч мэргэжлийн ур чадварт анхаарах асуудлын хүрээнд шинжлэх ухаан технологийн дэвшил мэргэжлийн ур чадварт нөлөөлөх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах асуудал, Z үеийнхний сэтгэл зүйн онцлог, хуульчид тулгарах аливаа асуудлыг шийдвэрлэх сэтгэл зүйн онцлог, хөдөлмөр эрхлэлтийн харилцаан дахь үе хоорондын ялгаа зэрэг сэдвийн хүрээнд ярилцаж санал солилцлоо.
2024-12-13

11

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26