“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА
“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар батлагдлаа. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулан албан хаагчдын орон тооны нэршлийг шинэчлэнэ. Тус зөвлөл нийт 10 ажилтны орон тоотой ажиллах бөгөөд дараах үндсэн гурван нэгжид хуваагдана. Үүнд: – Даатгалын сангуудын болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн аудит, салбарын хяналт-шалгалт, эрсдлийн менежментийн мониторинг хийх үүрэг бүхий нэгж; – Мэдээллийн сангийн судалгаа, дүн шинжилгээ, тоон болон чанарын мэдээлэл, олон суурьт судалгаа, хэтийн загварын боловсруулалт хийх үүрэг бүхий нэгж; – Хуралдаан зохион байгуулах, хэвлэл мэдээлэл, санал, дүгнэлт, зөвлөмж, тогтоолын шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах, олон нийттэй харилцах, иргэд даатгуулагчаас ирүүлсэн өргөдөл саналыг хариуцах үүрэг бүхий нэгж ажиллах юм байна.
2017-06-09

12

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01