НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА, ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР БОЛОН НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАРТ ШААРДЛАГА ТАВИЛАА
НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА, ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР БОЛОН НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАРТ ШААРДЛАГА ТАВИЛАА
Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт сүүлийн жилүүдэд иргэдээс амьдрах орчин, аюулгүй байдалтай холбоотой асуудлаар өргөдөл, гомдол олноор ирж байгааг үндэслэн НЗДТГ-аас хяналт, шалгалт хийлээ. Дээрх гурван байгууллага нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг хангалтгүй хэрэгжүүлдэг, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй, эрх мэдлээ хэтрүүлж, хэн нэгэнд давуу эрх олгодог зэрэг нийтлэг зөрчил, дутагдлыг гаргасан байх бөгөөд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт хангалтгүй, асуудлыг нягтлан судалж, шалтгаан нөхцөлийг тодруулдаггүй, хуулийн хугацаанд бүрэн барагдуулж, эцэслэн шийдвэрлэдэггүй, төрийн үйлчилгээг үзүүлэхэд хүнд суртал гаргаж иргэдийг чирэгдүүлдэг зэрэг зөрчил илрэв. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар дараах шаардлагуудыг дээрх гурван байгууллагад тавьсан байна. Үүнд: – Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг үйл ажиллагаандаа бүрэн дүүрэн мөрдөж ажиллах, – Зарим чиглэлээр эрх зүйн орчныг шинэчлэх, хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээг хэтрүүлэхгүй байх, – Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж буй ажилд тавих хяналтыг сайжруулах, – Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, хүндрэл чирэгдлийг багасгах, – Үйлчилгээний хүсэлтийн шат дамжлагыг бууруулах, – Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд дүн шинжилгээг хийж, хууль зүйн үндэслэлтэй нэг мөр эцэслэн шийдвэрлүүлэх зэрэг чиглэлээр шаардлага тавин ажиллаж байна.
2021-12-20

11

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01