НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР, АНУ-ЫН INPUT OUTPUT HK КОМПАНИТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР, АНУ-ЫН INPUT OUTPUT HK КОМПАНИТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монголын мэдээлэл технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, блокчэйн технологийн програмчлалын хэлний нарийн мэргэжилтнийг бэлтгэх, нийслэлээс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг блокчэйн технологи ашиглан цахимжуулах зэрэг ажлуудын хүрээнд талууд хамтран сургалт зохион байгуулах, судалгаа хийхээр тохиролцов. Input Output HK нь peer-to-peer инноваци болон блокчэйн технологийг ашиглан гурван тэрбум хүнд санхүү, технологийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн Америкийн технологийн компани бөгөөд Их сургууль, Засгийн газар, бизнесийн байгууллагуудад чиглэсэн блокчэйн болон смарт контрактын шийдлийг хөгжүүлэгч инженерийн компани юм. Өнөөдрийн байдлаар тус компани нь таван тивийн 30 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж нийт 200 гаруй инженер, эрдэмтэн, багш, бизнесийн мэргэжилтнүүдээр дамжуулан үйлчлүүлэгчдэдээ инновацийн шийдлүүдийг санал болгож байна. Санамж бичгийн хүрээнд блокчэйн технологийг олон нийтэд таниулах, технологийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар болжээ.
http://ulaanbaatar.mn
2020-06-02

6

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26