НИЙТИЙН ЭДЭЛБЭР 32 ГАЗРЫН ХЭМЖЭЭ ХЯЗГААРЫГ БАТАЛГААЖУУЛЛАА
НИЙТИЙН ЭДЭЛБЭР 32 ГАЗРЫН ХЭМЖЭЭ ХЯЗГААРЫГ БАТАЛГААЖУУЛЛАА
НИТХ-ын 2019 оны 08-р сарын 2-ны хуралдаанаар 32 газрын хэмжээ хязгаарыг тогтоох тухай Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хүсэлтийг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. “Нийтийн эдэлбэрийн нийт 86 газрыг эзэмших эрх олгохгүй гэж тогтоол гаргасан байдаг ч тэдгээр газрын эргэлтийн цэгийг тогтоож газрын мэдээллийн санд бүртгэж аваагүй, дүүргүүдийн холбогдох байгууллагад хариуцуулаагүйн улмаас нийслэл, дүүргийн захирамжаар газар олгогдсон байна. Тодруулбал УДЭТ-ийн Цэдэнбалын хөшөөт талбайг 2017 онд Нийслэлийн засаг даргын А91 тоот захирамжаар газар эзэмших эрхийг “Улаанбаатар Капитал” компанид олгосон байдаг. Мөн Сүхбаатарын талбайн урд хэсэг, Цэнтрал тауэрийн урд хэсэг зэрэг газар олгогдсон байна. Тиймээс Нийслэлийн засаг даргын захирамжаар тухайн газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, эргэлтийн цэгийг тогтоон газрын мэдээллийн санд нийтийн эзэмшлийн талбайгаар бүртгэж авсан. Энэ нь цаашид иргэд амарч зугаалах, нийтийн эдэлбэрийн зам талбай хумигдахаас сэргийлж байгаа юм. Цаашид холбогдох дүүргүүд уг эзэмшлийн талбайн тохижилт үйлчилгээг хариуцан ажиллах, дахин олголт хийхгүй байх талаар гэрээ хийнэ”.
2019-08-08

3

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26