ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЖЭЭ
НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЖЭЭ
Монгол Улсын Их Хурлаас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2021.07.02-ны өдөр баталсан байна. Уг хуулиар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 5.1.17 дахь заалт нэмжээ: “… 5 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр 5.1.Дор дурдсан тэмдэглэлт өдрийг Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэнэ: 5.1.1.Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр: 1 дүгээр сарын 13 ; 5.1.2.Монгол цэргийн өдөр: 3 дугаар сарын 18; 5.1.3.Эрүүл мэндийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 7; 5.1.4.Оюуны өмчийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 26; 5.1.5.Гэр бүлийн өдөр: 5 дугаар сарын 15; 5.1.6.Залуучуудын өдөр: 8 дугаар сарын 25; 5.1.7.Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр: 9 дүгээр сарын 10; 5.1.8.Байгаль орчныг хамгаалах өдрүүд: 9 дүгээр сарын дөрөв дэх долоо хоног; 5.1.9.Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1; 5.1.10.Монгол Улсын Нийслэлийн өдөр: 10 дугаар сарын 29; 5.1.11.Ардчилал, хүний эрхийн өдөр: 12 дугаар сарын 10; 5.1.12. Эх орончдын өдөр: гуравдугаар сарын 1; 5.1.13.Шинэ ургацын өдрүүд: 9 дүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 20; 5.1.15.Монгол Улсын төрийн далбааны өдөр: 7 дугаар сарын 10. 5.1.17. Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гараг. …” Тайлбар: – “ нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг ойлгоно. – “нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр” гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг ойлгоно. Эх сурвалж: “Төрийн мэдээлэл” эмхэтгэл, 2021 он №29 /1179/;
2021-09-02
8
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
СҮҮ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, ЦЕХЭД ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ТҮҮХИЙ СҮҮ НИЙЛҮҮЛСЭН МАЛЧИН, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 81 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ БАРИХ ГЭРЭЭГ УДАХГҮЙ БАЙГУУЛНА
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
БАЙНГЫН ХОРООДЫН ХАМТАРСАН ХУРАЛДААНААР ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01