НЭР ДЭВШИГЧ МӨНГӨ ТАРААХ, ЭД ЗҮЙЛ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОНО
НЭР ДЭВШИГЧ МӨНГӨ ТАРААХ, ЭД ЗҮЙЛ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОНО
2024 оны 1 дүгээр сарын 1-ээс 6 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшигч мөнгө тараах, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа ажил үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэхийг хориглосон гэж СЕХ-ноос мэдээллээ. Мөн нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага цайллага, төлбөрт таавар, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх, сонгогчдыг гадаад дотоодод аялуулах, амралт сувилалд амраах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа тараах, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт өгөх, сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий шалгаруулалт, санал асуулга явуулж нийтлэх, тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх зэргийг хуулиараа хориглосон байна. Тухайн нэр дэвшигч зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах, бүртгэсний дараа зөрчил гарсан нь тогтоогдсон тохиолдолд нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл болох юм. Харин улс төрийн намуудын зүгээс гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт уулзалтыг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй байхаар хуульчилсан. Иймд улс төрийн намаас хуулиар хориглоогүй арга хэлбэрээр зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд зөвхөн тухайн намын гишүүд оролцох юм.
2024-05-13

6

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26