НҮБ-ЫН ХҮН АМЫН САН, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ХАМТРАН ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ НЭЭЛЭЭ
НҮБ-ЫН ХҮН АМЫН САН, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ХАМТРАН ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ НЭЭЛЭЭ
Цагдаагийн ерөнхий газраас Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн хооронд байгуулсан 2016-2021 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас “Гэр бүлийн хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сан”-ийн нээлтийг 2018 оны 4-р сарын 09-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулжээ. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн системийг боловсронгуй болгосноор дуудлага мэдээллийн дагуу ажиллаж буй цагдаагийн алба хаагч хүчирхийлэл үйлдэгчийн талаарх мэдээллийг урьдчилан мэдэх боломжтой болохоос гадна хүчирхийлэл үйлдэгчид ял завших боломж олгохгүй байх, хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээг тодорхойлоход ач холбогдолтой юм. Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн санд Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байранд үйлчлүүлсэн хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүд, хүүхдийн мэдээллийг нэгтгэснээр гэр бүлийн хүчирхийллийн бодит тоо мэдээлэл, хүчирхийллийн талаарх мэдээллийг бүрэн бүртгэх юм байна.
2018-04-12

3

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26