ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ОЛОН УЛСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО(IBA)-НЫ 2017 ЭЭЛЖИТ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ОРОЛЦЛОО
ОЛОН УЛСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО(IBA)-НЫ 2017 ЭЭЛЖИТ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ОРОЛЦЛОО
Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны удирдлагууд болон өмгөөлөгчдийн 16 төлөөлөл 2017 оны 10 сарын 09-13 өдрүүдэд Австралийн холбооны улсын Сидней хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Хуульчдын Холбоо (International Bar Association)-ны ээлжит чуулга уулзалтад оролцлоо. Ээлжит чуулганд 7000 гаруй хуульчид хуран цуглаж, 60 орчим мэргэжлийн хорооноос 200 гаруй сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлэг, уулзалт, хурлуудад оролцож, мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэнээс гадна өөр улсын мэргэжил нэгтнүүд хооронд харилцаа холбоогоо өргөжүүлэх боломжоор хангагдсан юм. 1947 онд үүсгэн байгуулагдсан Олон Улсын Хуульчдын Холбоо нь өнөөдрийн байдлаар 160 гаруй улсын 80,000 гаруй өмгөөлөгч, 190 гаруй Хуульчдын холбоо, нийгэмлэгүүдийг гишүүнээр элсүүлсэн, олон улсын хуульчдыг нэгтгэсэн хамгийн том байгууллага юм. Тус байгууллагын үйл ажиллагаа нь дэлхий дахинд хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага хоорондын мэдээлэл солилцоог дэмжих, шүүх засаглалын хараат бус байдал болон хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааг хөндлөнгийн нөлөөгүй байлгах явдлыг дэмжих, Хүний Эрхийн Институцээрээ дамжуулан дэлхий даяар хүний эрхийг хамгаалалтыг дэмжихэд чиглэдэг байна. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү чуулга уулзалт 2018 оны 10 сарын 07-12 өдрүүдэд Итали улсын Ром хотноо зохион байгуулагдах юм байна. Ээлжит чуулга уулзалтын зарим видео бичлэгүүдтэй https://www.ibanet.org/Conferences/sydney-films.aspx хаягаар орж танилцана уу.
2017-11-16
16
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭВ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
СУУРЬ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХОД БАРИМТЛАХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТОГТООЛОО
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01