ОНЫ ШИЛДЭГ НӨХӨРЛӨЛӨӨР ШАЛГАРЛАА
ОНЫ ШИЛДЭГ НӨХӨРЛӨЛӨӨР ШАЛГАРЛАА
Монголын Хуульчдын холбооноос 2016 оны 12 дугаар сарын 19-нд “Фемида-2016” ёслолын ажиллагааг зохион байгуулж, өнгөрч буй онд амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан шилдэг хуульчдыг тодрууллаа. Тус ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, О.Баасанхүү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал Д.Батжаргал, Хууль сахуилах их сургуулийн захирал С.Баатаржав, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг нарын хүндтэй зочиж хүрэлцэн ирсэн юм. “Өмгөөллийн Монгол Өмгөөлөгч” нөхөрлөлийн захирал, өмгөөлөгч ЗАГДСҮРЭНГИЙН СҮХБААТАР Оны шилдэг өмгөөлөгчөөр, 2016 оны Шилдэг нөхөрлөлөөр Өмгөөллийн “МОНГОЛ ӨМГӨӨЛӨГЧ” нөхөрлөл тус тус шалгарлаа.
2016-12-26

8

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26