ОРОН СУУЦНЫ ТАЛБАЙН ХЭМЖЭЭГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ
ОРОН СУУЦНЫ ТАЛБАЙН ХЭМЖЭЭГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ
Сүүлийн жилүүдэд шинээр орон сууцны барилга ихээр баригдаж байгаатай холбогдуулан орон сууц захиалсан иргэд болон барилгын компаниудын хооронд орон сууцны талбайн хэмжээг тооцохтой холбоотой маргаан түгээмэл үүсч байна. Иймд орон сууц захиалан бариулах, худалдан авах гэж байгаа иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна. Захиалагч Орон сууц захиалан бариулах гэрээ, орон сууц худалдах, худалдан авах гэрээгээ байгуулахдаа тухайн орон сууцны талбайн хэмжээ, тооцох аргачлалыг хэрхэн тусгасныг сайн анхаарах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад орон сууцны талбайн хэмжээг тооцохтой холбоотой Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 дугаартай стандарт үйлчилж байна. Уг стандартад: · Сууцны зориулалттай талбай гэж дангаар өмчлөх сууцны зориулалттай хэсэг (зочны, унтлагын, хүүхдийн ажлын г.м.)-ийн талбайг; · Сууцны бус зориулалттай талбай гэж дангаар өмчлөх сууцны бус зориулалттай хэсэг (гал тогооны, хооллох өрөө, ариун цэврийн болон угаалгын өрөө, өрөө хоорондын хонгил, агуулах, ханын /хувцасны/ шүүгээ)-ийн талбайг; · Сууцны бус зориулалттай туслах талбай гэж лоож, тагт, террас, веранд гэх мэт бие даан орших чадваргүй сууцны барилгын туслах бүтээцийн талбайг хамааруулаад эдгээр талбайн нийлбэр нь тухайн сууцны нийт талбай байхаар тогтоосон байна. Мөн лоожийн талбайг 0,5; тагт, террасын талбайг 0,3 гэсэн илтгэлцүүрээр бууруулан тооцохоор заажээ. Орон сууцны барилгын доторх нийт талбайг хэмжихдээ өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага, хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадаргуугийн хананаас хана хооронд хэмжих бөгөөд тухайн сууцны ашиглаж болох бүхий л өрөө, тасалгаа, талбайн нийлбэрийг нэгтгэн тооцно. Хэрвээ захиалагч талбайн хэмжээ болон тооцох аргачлалд эргэлзэж байвал барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжид хандаж хэмжилт хийлгэж болохоор уг стандартад заажээ. Иргэн Та орон сууц худалдан авахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу орон сууц худалдагч этгээдээс гэрээгээр тохиролцсон хэмжээ, хэлбэр дүрс, зохион байгуулалт бүхий орон сууц болон түүний өмчлөх эрхийг шилжүүлэн авч мөн гэрээгээр тохиролцсон үнийг худалдагчид шилжүүлэх үүрэг хүлээдэг болно.
2015-08-14

39

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26