ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“ОЮУТАН-ЦЭРЭГТ ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ЖУРАМ”-ЫГ БАТАЛЖЭЭ
“ОЮУТАН-ЦЭРЭГТ ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ЖУРАМ”-ЫГ БАТАЛЖЭЭ
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 02 сарын 12 өдрийн 85 дугаар Тогтоолоор “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмыг хавсралтаар баталсан байна. Энэхүү журмаар Цэргийн сургуулиас бусад магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын эрэгтэй оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын эрэгтэй суралцагчийг сайн дурын үндсэн дээр цэргийн мэргэжил олгох “Оюутан-цэрэг” сургалтанд хамруулж, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулна. Сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагчийг тухайн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд бүртгэх бөгөөд оюутныг төрийн мэдээллийн нэгдсэн системээр бүртгэнэ. Шаардлагатай бол бүртгэлийн хугацааг 5 хоногоор сунгаж болно. Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна: – Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын 1, 2, 3 дугаар дамжаанд, эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцдаг байх; – Тухайн жилийн 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх; – Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн 1 жилд төлсөн байх; – Сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч нь сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл, сургалтын төвийн тодорхойлолт, сургалтад хамруулах тухай зөвшөөрөл, дүнгийн хүснэгтийг бүрдүүлэн харьяалах аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабд биечлэн бүртгүүлнэ.
2025-03-19
8
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНААР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТМЕНТ МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫ МЭДЭГДЛИЙГ НИЙТЭЛЖЭЭ
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ НИЙТЛЭГ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26