ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ПРОФЕССОР, ДОКТОР ТОМ ГИНСБУРГИЙН ЛЕКЦЭНД УРЬЖ БАЙНА
ПРОФЕССОР, ДОКТОР ТОМ ГИНСБУРГИЙН ЛЕКЦЭНД УРЬЖ БАЙНА
Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн урилгаар АНУ-ын Чикагогийн Их Сургуулийн – Хуулийн Сургуулийн Профессор, доктор Том Гинсбург “Хууль ба Нийгмийн хөгжил” сэдвээр лекц уншина. Том Гинсбург нь Калифорнийн Их Сургуулийн Берклигийн сургуулийг 1989 онд “Ази судлал”-аар бакалаврын зэрэг, мөн сургуулийг 1997 онд хуулийн доктор болон 1999 онд философийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. 2008 оноос өнөөдрийг хүртэл Чикагогийн Их Сургуулийн Хуулийн Сургуулийн профессор, 2014 оноос дэд захирлаар ажиллаж байна. Том Гинсбург нь “Шинэ ардчилсан тогтолцоо дахь шүүх эрх мэдэл: Үндсэн хуулийн шүүх Азийн орнуудад (judicial review in new democracies constitutional courts in asian cases) бүтээлээрээ 2003 онд “АНУ-ын Улс төрийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн” С. Херман Притчеттийн шагналыг хүртсэн юм. Тэрбээр энэхүү бүтээлийнхээ 6-р бүлгийг зөвхөн Монгол улсын Үндсэн хуулийн шүүхийн тухай асуудалд зориулсан байдаг. 2016 оны 12-р сарын 23-ны өдрийн 11:30 цагт Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн 331 тоотод (өргөтгөл) Профессор, доктор Том Гинсбургийн лекценд ТА бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор лавлана уу. Утас: +976-9910 3021 Имэйл: bayar_d@num.edu.mn , https://www.mglbar.mn/?action=content&view=article&id=1675
2016-12-08
11
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭВ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
СУУРЬ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХОД БАРИМТЛАХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТОГТООЛОО
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01