САНАЛЫН ХУУДАС ХЭВЛЭЖ ДУУСААД САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАМТ АЙМГУУД РУУ ТҮГЭЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
САНАЛЫН ХУУДАС ХЭВЛЭЖ ДУУСААД САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАМТ АЙМГУУД РУУ ТҮГЭЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-д 6-р сарын 7-ны өдрөөс, “Таван богд менежмент” ХХК-д 6-р сарын 8-ны өдрөөс эхлэн хэвлэж эхэлсэн бөгөөд саналын хуудасны хэвлэх ажил дуусаж, саналын хуудсыг хуульд тавигдсан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, шалгах, хэвлэгдэн бэлэн болсон саналын хуудсуудыг хайрцаглан битүүмжлэх ажил хийгдээд өнөөдөр эхний аймгууд руу түгээх ажил эхэллээ. Сонгуульд оролцож буй нам, эвслийн ажиглагчид саналын хуудас хэвлэх, хүлээлгэн өгөх ажлыг ажиглаж, хэвлэх саналын хуудасны эхийг ажиглагчдаар хянуулан гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Саналын хуудас хэвлэх ажилтай зэрэгцэн санал тоолох төхөөрөмжийг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээжүүлэх ажил хийгдэж байгаа юм. Уг ажлыг төрийн байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг гүйцэтгэж, сонгуульд оролцож байгаа нам, эвслээс томилогдсон ажиглагчид ажиглахаас гадна “МИДАС” төрийн бус байгууллага хөндлөнгийн хяналт хийж байгаа юм.
http://www.gec.gov.mn
2020-06-15

7

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.08.21/-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, Ц.Мөнхбат, Х.Жангабыл нараас Эдийн засгий …
2026-08-28
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.08.24/-ны өдөр Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Цахим хөгжил, инновац, хари …
2026-08-28
2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах нар Япо …
2026-08-21
Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг бат …
2026-08-21
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13