СОНГОГЧИЙГ САНАЛ ӨГӨХ БОЛОМЖООР ХАНГААГҮЙ БОЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ
СОНГОГЧИЙГ САНАЛ ӨГӨХ БОЛОМЖООР ХАНГААГҮЙ БОЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ
Санал авах өдөр ажиллаж байгаа ажилтнуудад албан байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлж ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооноос санууллаа. Байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажиллаж байгаа иргэний сонгох эрхийг хангах, ажил олгогч санал авах өдөр ажилтнууддаа чөлөө олгох хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс Сонгуулийн ерөнхий хороо хоёр удаагийн уулзалтыг зохион байгуулжээ. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Авто тээврийн үндэсний төв, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран уул уурхай, эрдэс баялгийн салбарын 30 гаруй удирдлагад танхимаар мэдээлэл өгсөн байна. Мөн ачаа тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын 300 иргэнийг хамруулсан уулзалтыг цахимаар хийжээ. Уулзалтын хүрээнд оролцогчид сонгох эрхээ эдэлж чаддаггүй гэсэн асуудлыг хөндсөн тул хэд хэдэн санал санаачилга гаргаж, холбогдох газруудад хүргүүлсэн байна. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй тохиолдолд иргэнийг 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай.
2024-05-20

9

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01