СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ АЖЛУУДЫГ ЧӨЛӨӨЛЛӨӨ
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ АЖЛУУДЫГ ЧӨЛӨӨЛЛӨӨ
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ: Нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 17 байршилд 10 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газарт нөхөх олговортойгоор газар чөлөөлөх ажлыг бүрэн хийлээ. Ингэснээр нийт 6640 хүүхэд сургуультай, 4175 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо. АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ: Нийслэлийн 2018 оны төсөвт тусгагдсан болон улс хоорондын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 37 байршилд нийт 27 км авто замын газар чөлөөлөлтийг бүрэн хийлээ. ДЭД ТӨВ: “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн авто замын, инженерийн шугам сүлжээ, цэцэрлэг, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга байгууламжийн талбайд өртсөн газрыг чөлөөлж байна. Уг ажлын хүрээнд нийт 910 нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийн ажил 93 хувьтай байна. ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ: Яармагийн гүүрний олон түвшний уулзвар, Сонсголонгийн гүүр, Замын цагдаа орчмын олон түвшний огтлолцол бүхий уулзвар зэрэг нийт 4.2 км урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж дуусгасан байна.
2018-12-12

4

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26