ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Таримал ургамлын үр, сортын тухай хууль батлагдсан байх ба уг хууль (Шинэчилсэн найруулга)-ийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байна. Уг хуулийг баталсантай холбогдуулан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон ба мөн хуулийн 13 дугаар бүлгийн 13.2 дугаар зүйл (Таримал ургамлын үр, сортын тухай хууль зөрчих)-д доор дурдсан агуулгатай дараах хэсгийг нэмжээ: 2.Сортын үндэсний бүртгэлд бүртгэгдээгүй сортын үрийг импортолсон бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 3.Үрийг худалдах, тээвэрлэхдээ түүний сав, баглаа боодлын шошго, дагалдах бичиг баримтад тухайн үрийн сортын нэр, гарал үүсэл, чанар, ариутгалын талаар болон хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл, тухайн үрийг ашиглахдаа баримтлах дарааллыг харуулсан зөвлөмж, сортын бүтээгчийн эрхээр хамгаалагдсан эсэх талаар мэдээлээгүй, эсхүл худал мэдээлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 4.Үр үржүүлэгч нь өөрийн үйлдвэрлэсэн үрийн дээжийг хөндлөнгийн итгэмжлэгдсэн үрийн лабораторийн чанар, хорио цээрийн хяналтын шинжилгээнд хамруулаагүй, үр үйлдвэрлэлийн талбайд сортын хянан баталгааг хийлгээгүй, үржүүлгийн бүдүүвчийн дагуу үржүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 5.Тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүй гүйцэтгэсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 6.Сортын бүтээгчийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөл авалгүй эрхэлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөө р, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” Мөн хуулиар Зөрчлийн тухай хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын “хяналтад” гэснийг “хяналт, баталгаажуулалтад” гэж, 1.2 дахь заалтын “чанарын улсын стандарт” гэснийг “стандартын шаардлага” гэж тус тус өөрчилжээ. Тэгвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2021.11.12-ны өдрийн хуулиар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл (Зөрчил шалган шийдвэрлэх харьяалал)-ийн 6 дахь хэсгийн 6.10 дахь заалтад зааснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 13.2 дугаар зүйлд заасан зөрчлийг, мөн хэсгийн 6.11 дэх заалтад зааснаар гаалын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 13.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан зөрчлийг тус тус харьяаллын дагуу шалган шийдвэрлэхээр хуульчилсан байна. www.parliament.mn ; www.legalinfo.mn
2022-02-01

5

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.08.21/-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, Ц.Мөнхбат, Х.Жангабыл нараас Эдийн засгий …
2026-08-28
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.08.24/-ны өдөр Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Цахим хөгжил, инновац, хари …
2026-08-28
2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах нар Япо …
2026-08-21
Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг бат …
2026-08-21
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13