ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун 2019.06.04-ний өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Итали дахь төв оффисын үрийн ахлах мэргэжилтэн Хюго Уилсон, олон улсын хуулийн зөвлөх Раушан Зазюкбаява нарыг хүлээн авч уулзав. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах асуудлыг тусгасан байдаг. Энэ хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын таримал ургамлын үрийн шинэ сортыг хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд дээрх хуулийн төсөлд техникийн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм байна. Хуулийн төсөл нь үрийн салбарын хөгжил, ургамлын сорт хамгааллын оюуны өмчийн асуудлыг тусгасан үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа аж. Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2019-06-07

11

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01