ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2016/11/30
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2016/11/30
Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. “Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай” Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчилсүгэй: № Хилийн боомтын нэр Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр) Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) Дизелийн түлш 90 хүртэл 90 болон түүнээс дээш 1 Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга 0 0 0 2 Ханх, Ульханмайхан 0 0 0 3 Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг 160,000.0 160,000.0 180,000.0 4 Эрээнцав 30,000.0 30,000.0 50,000.0 2. Дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизелийн түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (Б.Лхагваа)-т үүрэг болгосугай. 3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 109 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 4. Энэ тогтоолыг 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН
2016-12-09

7

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26