ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АГУУЛГА БҮХИЙ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ВИДЕО СУРТАЛЧИЛГААНЫ УРАЛДААНЫ ЗАР
ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АГУУЛГА БҮХИЙ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ВИДЕО СУРТАЛЧИЛГААНЫ УРАЛДААНЫ ЗАР
Удирдамж Гэр бүлийн хүчирхийлэл болон архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий өвөрмөц, шинэлэг, богино хэмжээний видео сурталчилгааны бүтээл /шторк/ шалгаруулах уралдаан Үндэслэл Гэр бүлийн хүчирхийлэл болон архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор нийт уран бүтээлчдийн дунд богино хэмжээний видео сурталчилгааны бүтээлийн уралдаан зарлаж байна. Зорилго Уралдаанд бүтээл нь шалгарсан уран бүтээлчидтэй цаашид хамтран ажиллах Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинээр батлагдсантай холбоотойгоор хуулийн онцлог, үр нөлөө бүхий дэвшилтэт заалтуудыг сурталчлан таниулах; Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдахаас өмнө байсан орчин, нийгмийн буруу хандлагыг өөрчлөхөд хууль хэрхэн нөлөөлөхийг харуулах; Гэр бүлийн хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлснээр энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн гаралтыг бууруулах; Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор архины хор хөнөөлийн талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх; Архины хор хөнөөлийн талаар олон нийтэд зөв ойлголтыг өгснөөр архидан согтуурснаас үүдэх гэмт хэргийн гаралтыг бууруулах; Хамрах хүрээ Иргэд, уран бүтээлчид, чөлөөт уран бүтээлчид Хугацаа Бүтээлийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авна. Шалгаруулалтын журам Уралдааныг мэргэжлийн баг шүүн шалгаруулна. Шалгаруулалтыг 2017 оны 3 дугаар сарын 1-ны өдрөөс 5-ны өдрүүдэд хийж, дүнг 2017 оны 3 дугаар сарын 6-ы өдөр гаргаж, ХЗДХЯ-ны цахим хуудсанд байршуулна. Бүтээлийг ирүүлэх Бүтээлийг тайлбарын хамт Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанд ирүүлнэ. Хаяг: Чингэлтэй дүүрэг Засгийн газрын V байр, Худалдааны гудамж 6/1, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба. Утас: 51-265125 Дэлгэрэнгүй мэдээллийг http://legalinfo.mn/details/678 авна уу .
2017-02-14

7

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26