ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЯВУУЛЛАА
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЯВУУЛЛАА
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 11 сарын 1-ний өдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсл ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн С.Чинзориг тус төслийн нэгдүгээр зүйлд Аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын Тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох гэж заасан нь суманд ажиллаж буй ИТХ-ын ажлын албаны цөөн хүмүүс орхигдох тул тэдгээр хүмүүсийг нэмэх, мөн аймгийн төвийн суман дахь төрийн захиргааны албан хаагчдыг нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тус саналыг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр орон нутгаас уламжилсан байна. Харин УИХ-ын гишүүн Ц.Идэрбат төслийн 1 дүгээр зүйлд Аймгийн төвийн сумын төрийн захиргааны албан хаагчдыг хамруулах, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн нар мөн зүйлийг “ Аймгийн төвөөс бусад сумын болон Нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална. ” гэж өөрчлөн найруулах санал гаргасан. Дээрх саналуудтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, өргөн барьсан хуулийн төслийг ийн өөрчилбөл Засгийн газрын бодлого, ирэх оны төсвийн бодлоготой уялдах эсэхийг тодруулсан байна.
2022-11-07

3

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26