ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛ БАТЛАГДЛАА
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛ БАТЛАГДЛАА
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019.01.16-ны өдрийн хуралдаанаар “ Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай ” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ -ийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд одоогоор Төрийн албаны зөвлөл нь орон тооны 3, орон тооны бус 4, нийт 7 гишүүнтэй ажиллаж байна. Харин Төрийн албаны тухай шинэ хуульд Төрийн албаны зөвлөл нь орон тооны 5 гишүүнтэй байхаар заасан бөгөөд тэдгээрээс 2 гишүүнийг нь төрийн албан хаагчдын төлөөллөөс сонгон шалгаруулж Улсын Их Хурал томилохоор тогтоож, сонгон шалгаруулах журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо батлахаар заасан. Энэ үндсэн дээр тус Байнгын хороо 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа “ Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам ” батлах тухай Байнгын хорооны тогтоол баталсан. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад “төрийн албан хаагчийн” төлөөлөл гэж заасан тул сонгон шалгаруулалтад зөвхөн төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагч оролцох, сонгон шалгаруулалтыг хөндлөнгийн нөлөөгүй шударга явуулах зорилгоор 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж ажиллуулахаар “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-д тусгажээ. Комиссын бүрэлдэхүүнд: · Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба; · Төрийн албаны зөвлөлийн ажлын алба; · Шүүхийн ерөнхий зөвлөл; · Жендэрийн үндэсний хороо; · Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага; · Үндэсний аудитын газар; · Авлигатай тэмцэх газрын төлөөллийг оролцуулахаар заасан байна. Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулахтай холбогдсон зарыг журамд заасны дагуу бүртгэл эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаст байршуулан нийтэд мэдээлсэн байна. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжсэнээр Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлагджээ. “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-д “Төрийн албан хаагчийн төлөөлөл гэж Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангасан бөгөөд комиссын сонгон шалгаруулалтаар нэр дэвшүүлэхээр шалгаруулсан төрийн албан хаагчийг хэлнэ” гэж заасан. Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь: · дээд боловсролтой; · дөчин таван нас хүрсэн; · төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан; · төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн; · ял шийтгүүлж байгаагүй; · сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албан тушаал эрхэлж байгаагүй; · сахилгын шийтгэлээр төрийн албанаас халагдаж байгаагүй байх гэсэн шалгуурыг хангасан байх ёстой. Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгох сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах бөгөөд төрийн албан хаагчид өөрсдөө материалаа бүрдүүлж сонгон шалгаруулалтад оролцоно.
2019-01-17
9
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭВ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
СУУРЬ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХОД БАРИМТЛАХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТОГТООЛОО
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01