УДШ-Д ГОМДОЛ ГАРГАХ ШИНЭ ЖУРАМ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.
УДШ-Д ГОМДОЛ ГАРГАХ ШИНЭ ЖУРАМ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэлэлцэх журам өөрчлөгдсөн ба уг өөрчлөлт нь 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойш хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж буй бөгөөд нийт 70 гомдлыг хүлээн авах эсэхийг хэлэлцээд зөвхөн 1 гомдлыг хэлэлцэхээр болж, бусад 69 гомдлыг дээд шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орж, Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлийг илүү нарийвчлан зохицуулсантай холбоотой гэж хуульч, өмгөөлөгчид тайлбарлаж байна.
2021-04-18

9

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01