УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН 2024 ОНЫ 08 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН А/130 ДУГААР ТУШААЛААР МАЯГТЫН ЗАГВАР, ИНДЕКСИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛСАН БАЙНА
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН 2024 ОНЫ 08 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН А/130 ДУГААР ТУШААЛААР МАЯГТЫН ЗАГВАР, ИНДЕКСИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛСАН БАЙНА
Энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтаар “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулалт /УБ-01 маягт/”-ын загварыг, “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-02 маягт/”-ийн загварыг 2, “Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр /УБ-03 маягт/”-ийн загварыг 3, “Хураалгасан тамга, тэмдгийн тодорхойлолт /УБ-04 маягт/”-ын загварыг 4, “Тамга, тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудас /УБ-05 маягт/”-ын загварыг 5, “Хуулийн этгээдийн хэлбэрийн индекс”-ийг 6 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсан байна. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Маягтын загвар шинэчлэн батлах тухай” А/1258 дугаар тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх маягтын загвар, индекс, код батлах тухай” А/55 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцжээ. Хавсралтаар батлагдсан “Маягтууд”-ыг дараах линкээр орж үзнэ үү.
2024-09-18

13

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26